ESL ТҮВШИН
 
ABOUT US | NEWS | CONTACT US | Login | My Account
Transworld ертөнцөд тавтай морилно уу! ESL ХИЧЭЭЛ Миний англи хэлний түвшин хир вэ? ЗААВАРЧИЛГА Визийн тухай мэдээлэл БАЙР СУУЦ Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх вэ?
ТОВХИМОЛ
ОНЛАЙН ЗАХИАЛГА
ЭРХЭМ ЗОРИЛГО:

Transworld's ESL хөтөлбөрийн эрхэм зорилго нь унаган англи хэлгүй хүмүүст зориулан англи хэл дээр чанартай сургалт явуулах замаар тэдний англиар ойлгож, ярьж англи хэлийг ахуй амьдрал, боловсрол мэдлэгтээ ашиглах чадварыг нэмэгдүүлэх болно.

Миний англи хэлний түвшин хир вэ?

Transworld сургууль нь таны англи хэлний өнөөгийн түвшинээс цааш үргэлжлүүлэн хэлний чадварыг тань сайжруулахад чиглэгдэн тохируулсан курсыг санал болгож байна. Курс бүр нь таны ойлгож, ярих түвшингийн хэмжээнээс эхэлж цаашид суралцах явцад өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх харилцааны таатай орчинг бүрдүүлж өгнө. Бидний хөтөлбөр нь англи хэлний сургалтын хамгийн дээд стандартыг хангахад зориулагдсан бүтэцтэй.

Доор тайлбарласан хэлний 3 түвшингээс өөртөө аль тохирохыг сонгож үзнэ үү.

Суурь түвшин:

Суурь түвшин дэх эхлэн суралцагч нь англи хэлээр ярьж, бичиж, уншиж, сонсох хязгаарлагдмал мэдлэгтэй тул жирийн яриаг бүрэн ойлгож чадахгүй ч багш удаан, тодорхой ярьж, мэдэхгүй зүйлийг нь хэлж өгөхөд энгийн нөхцөлд харилцах чадвартай.

MORE INFO
 
Дунд түвшин:

Дунд түвшингийн оюутан бүх л тал дээр үндсэн англи хэлийг ойлгож, өөрөө хэрэглэж чадна. Энэ түвшингийн оюутан үзсэн харсан зүйлээ дүрслэх, санаа бодлоо илэрхийлэх, санаа бодлынхоо учир шалтгааныг тайлбарлахад шаардлагатай хэлзүй, үгсийн сангийн мэдлэгтэй тул унаган англи хэлтнүүдтэй бараг чөлөөтэй, ая дангаараа нэвтрэлцэж чадна.

MORE INFO
 
Дээд түвшин:

Дээд түвшингийн оюутан англи хэлийг унаган биш мөртөө чөлөөтэй ярьдаг хүмүүсийн хэмжээнд ойлгож, хэрэглэж чадна. Энэ түвшинд өгүүлбэрийн бүтэц хийгээд утгын хүнд хэцүү хэлбэрүүдийг ойлгодог болж санаа бодлоо тодорхой болон хийсвэр утгаар нь илэрхийлж бусадтай хуваалцах чадварыг эзэмшинэ.

MORE INFO
 

Миний англи хэлний курсэд яг миний эрж хайж байсан харилцан яриа, хэлзүй, үгсийн санг зөв хуурилж багтаасан их эрчимтэй хичээлүүд орсон.

~ Karin, Аргентин