ESL НҮҮР ХУУДАС
 
ABOUT US | NEWS | CONTACT US | Login | My Account
Transworld ертөнцөд тавтай морилно уу! ESL ХИЧЭЭЛ Миний англи хэлний түвшин хир вэ? ЗААВАРЧИЛГА Визийн тухай мэдээлэл БАЙР СУУЦ Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх вэ?
ТОВХИМОЛ
ОНЛАЙН ЗАХИАЛГА
ЭРХЭМ ЗОРИЛГО:

Transworld's ESL хөтөлбөрийн эрхэм зорилго нь унаган англи хэлгүй хүмүүст зориулан англи хэл дээр чанартай сургалт явуулах замаар тэдний англиар ойлгож, ярьж англи хэлийг ахуй амьдрал, боловсрол мэдлэгтээ ашиглах чадварыг нэмэгдүүлэх болно.

Transworld ертөнцөд тавтай морилно уу!

Англи хэлээ сайжруулах анхны гараагаа эхэлсэн Танд баяр хүргэе! Transworld англи хэлний хөтөлбөрүүд эхлээд таны хэлний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсны үндсэн дээр түүнд тохирсон сургалтын арга барилыг хэрэглэн хэлийг тань сайжруулж, төгөлдөржүүлэхэд зориулагдсан бүтэцтэй, хичээлүүд нь чадал сорьсон, сонирхолтой, бас хөгжилтэй байх болно. Та хурдан хугацаанд олон зүйлийг сурч, сайхан амарч, шинэ найз нөхөдтэй болж, бас хоттой танилцана. Бид ойр хавийн үзэж сонирхох газруудын талаар маш боломжийн үнээр, чанартай мэдээлэл өгөх болно. Таныг ирээдүйн боловсрол мэргэжил, ажилдаа хэрэглэх хэл усаа сайжруулах зорилгоо амжилттай биелүүлэхэд бид хичээж ажиллах болно.

Transworld нь хэлзүй, үгсийн сангийн өргөн бааз суурьт тулгуурлан ярьж, сонсож сурах чадвар суулгахад голлон анхаарсан, хэлний орчинд дасгах хамгийн үр ашигтай хөтөлбөр юм. Бид таны сурах хэв маяг, хэлний түвшин, сонирхолд тохирсон төрөл бүрийн арга барил, сургалтын материал, үйл ажиллагааг санал болгоно. Үндсэн хичээлийн хажуугаар та дуудлага, хэвшмэл хэллэг, TOEFL® Бэлтгэл, TOEIC, IELTS, Кэмбрижийн шалгалтын бэлтгэл, Их Сургуулийн бэлтгэл, бизнесийн англи хэл, зохион бичлэг, Америкийн урлаг, кино зэрэг сонгоны хичээлүүд авч болно. Transworld хөтөлбөрийн хамгийн давуу тал нь та америк оюутнуудтай нэг баг болж англи хэлээр харилцах чадвараа өдөр тутмын амьд орчинд сайжруулах боломжтой.

Эхний өдөр та түвшин тогтоох шалгалт өгч, зөвлөх багштай уулзан ямар түвшинд, ямар хичээл авахаа ярилцах болно. Бүх л курсийн турш та багштайгаа хамтарч ямар дэвшил гарч байгааг хянах замаар хөтөлбөрийг өөртөө хамгийн үр өгөөжтэй ашиглах болно.

Бид таныг ирэхээс өмнө курсийн сонголт, байрлах байрын талаар мэдээлэл өгч, бусад бэлтгэлийг хангана. Мөн бид их сургуулийн анги сонгоход тань мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч, өргөдөл гаргахад тусалж, ажлын арвин туршлага суулгах зорилгоор цалингүй дадлагын ажил олж өгч болно.

Надад ангиасаа гараад л үзэсгэлэнт Сан Францискогийн төв рүү шууд алхаж ордог нь үнэхээр таалагдсан. Ялангуяа Transworld дахь америк оюутнууд биднийг өөрсдийн арга хэмжээндээ урьж, эгнээндээ багтааж байсан нь их таалагдсан.

~ Itsuko, Япон