Визийн тухай мэдээлэл
 
ABOUT US | NEWS | CONTACT US | Login | My Account
Transworld ертөнцөд тавтай морилно уу! ESL ХИЧЭЭЛ Миний англи хэлний түвшин хир вэ? ЗААВАРЧИЛГА Визийн тухай мэдээлэл БАЙР СУУЦ Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх вэ?
ТОВХИМОЛ
ОНЛАЙН ЗАХИАЛГА
ЭРХЭМ ЗОРИЛГО:

Transworld's ESL хөтөлбөрийн эрхэм зорилго нь унаган англи хэлгүй хүмүүст зориулан англи хэл дээр чанартай сургалт явуулах замаар тэдний англиар ойлгож, ярьж англи хэлийг ахуй амьдрал, боловсрол мэдлэгтээ ашиглах чадварыг нэмэгдүүлэх болно.

Визийн тухай мэдээлэл

АНУ-д суралцаж байгаа гадаадын оюутнууд F-1 оюутны визтэй байх ёстой. Transworld нь Холбооны хуулиар F-1 оюутны виз авахад хэрэгтэй  I-20 маягтыг бөглөх сертификат олгох эрхтэй. Бид оюутнуудад элсэлт, бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх болно. Визтэй холбоотой өөр асуудал гарвал энд дарна уу. please email us.

Та өөр сургуулиас Transworld руу шилжих хүсэлтэй бол бидэнтэй холбоо барьж шилжүүлгийн маягт бөглөнө үү. Бид визийн статусыг өөрчилж F-1 болгоход туслалцаа үзүүлж болно.

Хаанаас эхлэх вэ?

  1. ESL болон TESOL сургалтын маягтыг бөглөж Transworld руу явуулах.
    Өргөдлийн төлбөр хийх.
  2. Сонгосон курсийнхээ төлбөрийг хийх, суралцах хугацаандаа амьдрах хангалттай мөнгөтэй гэсэн санхүүгийн тодорхойлолт явуулах (Сургалтын төлбөр, дээр нь нэг сард 1000 ам.долларын халаасны мөнгө).

Оюутны виз авах

Transworld таньд I-20 маягтыг олгосны дараа өөрийн улсдаа байгаа Америкийн Консулын газарт цаг авна. Ингэхдээ наашаа гарахаасаа өмнө виз мэдүүлэхэд хангалттай хугацаа төлөвлөнө үү. Визний ярилцлагад орохдоо сургуулийн диплом, санхүүгийн байдлын тухай тодорхойлолт болон хувийн бусад бичиг баримтаа бэлтгэнэ үү.

АНУ-д ирэхдээ

АНУ-д ирэхдээ I-20 маягтаа хилийн шалганы цагаачлалын ажилтанд үзүүлэн тамга даруулж, паспорт дээрээ I-94 (орох, гарах тэмдэглэл) маягтыг үдүүлнэ. Эдгээр баримтаа Transworld дээр ирж бүртгүүлэхдээ авч ирнэ.

Таны оюутны виз 7 хоногт дор хаяж 18 цаг хичээлд суусан байхыг шаарддаг болохыг анхаарна уу. Энэ нь хичээлээ аль болох бага таслана гэсэн үг. Хичээл таслах шаардлага болон цагаачлалын асуудал гарсан үед бидэнд мэдэгдэнэ үү.

Би Transworld дахь сургуулийг очиж үзэнгүүтээ энд TOEFL шалгалтыг амжилттай өгөхөд шаардлагатай англи хэлийг сурах юм байна гэж ойлгоод даруй бүртгүүлэхээр шийдсэн.

~ Erkan, Түрк