Англи хэлний эрчимжүүлсэн сургалт
 
ABOUT US | NEWS | CONTACT US | Login | My Account
Transworld ертөнцөд тавтай морилно уу! ESL ХИЧЭЭЛ Миний англи хэлний түвшин хир вэ? ЗААВАРЧИЛГА Визийн тухай мэдээлэл БАЙР СУУЦ Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх вэ?
ТОВХИМОЛ
ОНЛАЙН ЗАХИАЛГА
ЭРХЭМ ЗОРИЛГО:

Transworld's ESL хөтөлбөрийн эрхэм зорилго нь унаган англи хэлгүй хүмүүст зориулан англи хэл дээр чанартай сургалт явуулах замаар тэдний англиар ойлгож, ярьж англи хэлийг ахуй амьдрал, боловсрол мэдлэгтээ ашиглах чадварыг нэмэгдүүлэх болно.

Англи хэлний эрчимжүүлсэн сургалт

Эрчимжүүлсэн хөтөлбөр нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг, өөртөө итгэлтэй болгоно.

Эрчимжүүлсэн англи хэлний Transworld хөтөлбөр нь хэл сурах иж бүрэн аргачлалыг танилцуулна. Энэ хөтөлбөр унших, бичих, сонсох, ярих зэрэг хэлний 4 чадварыг нэгтгэсэн, дээр нь чөлөөтэй, зөв ярьж сургах зорилготой хэлзүй, үгсийн сангийн хичээлүүд нэмэгдэнэ.

  • Хөтөлбөр 7 хоногт 24 хичээлтэй: Үндсэн 16 хичээл + Сонгоны 8 хичээл.
  • Сонсох, ярих дадлыг гол болгосон өдөр тутмын хэлний орчинд та хэлний бүх л чадвараа дадлагажуулж сайжруулах болно.
  • Хэвшмэл хэллэг, дуудлага, зохион бичлэг, Америкийн соёл, бизнесийн англи хэл, шалгалтанд бэлтгэх дадлага зэрэг сонгоны хичээлүүдээс та авах боломжтой.
  • Манай компьютерийн төв дэх хэл сурах шинэ технолгийг ашиглан та өөрийнхөө хүч, хэлний мэдлэгээ сорьж болно.
  • Transworld хөтөлбөрийн оюутнуудад хичээл сургуулийн төдийгүй цагаачлалын асуудлаар туслалцаа үзүүлж болно.

Сургалтын төлбөр: 4 долоо хоногт 400 ам.доллар

Миний англи хэлний курсэд яг миний эрж хайж байсан харилцан яриа, хэлзүй, үгсийн санг зөв хуурилж багтаасан их эрчимтэй хичээлүүд орсон.

~ Karin, Аргентин