БАЙР СУУЦ
 
ABOUT US | NEWS | CONTACT US | Login | My Account
Transworld ертөнцөд тавтай морилно уу! ESL ХИЧЭЭЛ Миний англи хэлний түвшин хир вэ? ЗААВАРЧИЛГА Визийн тухай мэдээлэл БАЙР СУУЦ Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх вэ?
ТОВХИМОЛ
ОНЛАЙН ЗАХИАЛГА
ЭРХЭМ ЗОРИЛГО:

Transworld's ESL хөтөлбөрийн эрхэм зорилго нь унаган англи хэлгүй хүмүүст зориулан англи хэл дээр чанартай сургалт явуулах замаар тэдний англиар ойлгож, ярьж англи хэлийг ахуй амьдрал, боловсрол мэдлэгтээ ашиглах чадварыг нэмэгдүүлэх болно.

БАЙР СУУЦ

Хаана байрлах вэ?

Та бүхнийг Сан Франциско хотод аюулгүй, тухтай, сайхан орчинд байрлуулж, америк болон гадаадын оюутнуудтай танилцах боломж олгохыг хүсч байна. Та бүхэн америк айлд, эсвэл оюутны байранд байрлаж болно. Аль аль нь сургуульдаа алхаад очих, эсвэл нийтийн тээврээр хялбар хүрэх зайнд байрлана.

Америк айлд байрлах

Америк айлд байрлах нь англи хэл, нутгийн соёлын орчинд бүрэн шингэх хамгийн сайн арга юм. Та бүхэн гэрийн ая тухыг мэдрэхээс гадна байрлаж байгаа айлтайгаа удаан жилийн найз нөхөд болно. Сургуульд явахдаа нэг талдаа 45 минутаас хэтрэхгүй, сургуульдаа очих, байрандаа ирэх зардал байрны үнэд багтаагүй.

Америк айлд байрлахад өрөөндөө гарцаараа орох, хамт орох, хоолны үнийг багтаах, багтаахгүйгээс (өглөө, оройн хоол) шалтгаалж 4 долоо хоногт 600-1200 ам.доллар болдог.

Оюутны байр

Transworld гадаадын оюутнуудад байр гаргаж өгдөг, өрөө болгон телевизор, утас, ширээ, интернетийн үнэгүй оролт, цэвэрлэгээний үйлчилгээтэй. Та бүхэн өрөөндөө ганцаараа, эсвэл хоёулаа, мөн хувьдаа угаалгын өрөөтэй болон нийтийн угаалгын өрөөтэй байх зэрэг сонголтуудыг хийж болно. Ихэнх байр өглөөний хоолтой, мөн гал тогоог чөлөөтэй ашиглаж болно.

Оюутны байрны үнэ 4 долоо хоногт 650 ам.доллараас (өрөөндөө хоёулаа/угаалгын өрөө хамтдаа) 1200 ам.доллар (өрөөндөө ганцаараа/тусдаа угаалгын өрөөтэй) (өрөөндөө ганцаараа/тусдаа угаалгын өрөөтэй, өдөрт 2 хоолтой бол 1580 ам.доллар) болно. Та байрны удирдлагатай шууд харилцан өрөөгөө захиалж болно, биднээр дамжуулж захиалбал захиалгын үнэ 150 ам.доллар.

Transworld санал болгож буй оюутны байрнууд

USA Student Residences
711 Post Street
San Francisco CA 94109
(415) 359-9042
www.usastudentresidences.com

The Vantaggio Suites
761 Post Street
San Francisco CA 94109
(415) 614-2400
www.vantaggiosuites.com

580 O'Farrell Street
San Francisco CA 94109
(415) 614-2400

835 Turk Street
San Francisco
CA 94109
(415) 614-2400

The Adelaide Inn
5 Isadora Duncan Lane
San Francisco
CA 94102
(415) 359-1915
www.adelaidehostel.com 

The Monroe Residence Club
1870 Sacramento Street
San Francisco CA 94109
(415) 474-6200
www.monroeresidenceclub.com

Gaylord Suites
620 Jones Street
San Francisco
CA 94102
(415) 673-8445
www.gaylordsuites.com

The Kenmore Residence Club
1570 Sutter Street
San Francisco CA 94109
(415)776-5815
www.kenmorehotelsf.com

Унаа

Transworld сургуулиуд Сан Франциско хотын төвд Sutter Street 701 хаяган дээр оршино. BART/MUNI буудал Powell Street гудамжид байдаг, Сан Францискогийн Олон улсын нисэх онгоцны буудлын явах дээд давхраас оюутны байр болон байрлах америк айл хүртэл автобус явна. 

Надад ангиасаа гараад л үзэсгэлэнт Сан Францискогийн төв рүү шууд алхаж ордог нь үнэхээр таалагдсан. Ялангуяа Transworld дахь америк оюутнууд биднийг өөрсдийн арга хэмжээндээ урьж, эгнээндээ багтааж байсан нь их таалагдсан.

~ Itsuko, Япон